Хэд хоногийн өмнө Улаанхуаран-Мах маркетын чиглэлд явж байсан автобус Цайз захын урдхан талд шатсан билээ. Аз болоход тухайн үед ямар нэгэн зорчигч гэмтээгүй өнгөрсөн. Тэрхүү автобус нь “Блюбус” ХХК-ийн эзэмшлийнх бөгөөд техникийн бүрэн бус шалтгаанаар түр зогсолт хийх үедээ шатжээ.
Тэгвэл өнөө өглөө бас нэгэн нийтийн тээврийн автобус шатсан хэрэг гарав. Орбит-Тахилт чиглэлийн автобус 06.30 цагийн үед зам дээр шатсан байна. Тус автобус нь үйлчилгээндээ гарч амжаагүй байсан учир зорчигч суугаагүй байжээ.
Одоо автобусны шатсан шалтгааныг олохоор ажиллаж байна.