Монгол төрийн далбааг доош нь харуулан байршуулсан олон улсын хуралд оролцож яваа этгээд бол Стандарчлал хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр юм. Түүнд төрийнхөө далбааг зөв байршуулчих сэтгэл дутжээ. Гадны ямар олон төлөөлөгч манай буруу харсан далбааг харж суусан бол.
Гэтэл Г.Гантөмөр дарга буруу харсан далбаатайгаа хамт дарлуулсан зургаа өөрийн цахим хуудаснаа нийтэлж олон нийтийн дургүйцлийг төрүүлээд авлаа.
Анзаараагүй байж болно. Тэгвэл алдааг нь тэр дор нь засчихдаг эх оронч үзэл манай төрийн албан хаагчдад дутагдаж байна.