Улажлалт баяр болох сар шинийн баярын өдөр дөхөх үед Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Үүнтэй холбогдуулан НЗДТГ-аас Тээврийн цагдаагийн албатай хамтран машины дугаарын хязгаарлалт хийхээр болжээ.
Автомашины дугаарын хязгаарлалт амралтын өдрүүдэд буюу нэгдүгээр сарын 26, 27-нд болон хоёрдугаар сарын 2, 3-нд мөрдөгдөнө. Эдгээр өдрүүдэд авто машины хөдөлгөөнийг улсын дугаарын төгсгөлийн тоогоор нь тэгш, сондгойгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулахаар болжээ.
Таны машин дугаар 0,2,4,6,8 тоогоор төгссөн бол нэгдүгээр сарын 26, хоёрдугаар сарын хоёрны бямба гарагт, харин 1,3,5,7,9 тоогоор төгссөн бол нэгдүгээр сарын 27, хоёрдугаар сарын гуравны ням гарагуудад замын хөдөлгөөнд оролцох эрхтэй.