УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолын төслийг хэлэлцэж, дөнгөж сая нууц санал хураалт явууллаа.
Тооллогын комисс нууцаар авсан санал хураалтын дүнг танилцуулсан байна. Санал хураалтад 17 гишүүн оролцсоноос найм нь УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжихгүй гэсэн бол найман гишүүн дэмжсэн байна. Харин нэг саналын хуудсыг хүчингүйд тооцжээ.
Тус байнгын хорооноос УИХ-ын даргыг чөлөөлөхийг дэмжихгүй гэсэн саналын томъёолол УИХ-д оруулахыг Д.Лүндээжанцан гишүүн хэллээ.
УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх эсэх асуудлыг 11:00 цагаас чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.