• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 11 сарын 28
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    SOS: “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэнг “Агаар бохирдуулах” гэмт хэргийг үйлдэхээр завдаж байхад нь АТГ илрүүлжээ

    “Гацуурт”-ын Л.Чинбатын адуу дайрсан үйлдлийг гэмт хэрэг биш гэж үзэн, 100 мянган төгрөгөөр торгожээ

    Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын үнэлгээг боловсруулжээ

    Нөмрөгийн ДЦГ-т 3.35 их наяд төгрөгийн байгаль орчны хохирол учирчээ

    Маргааш зах, худалдааны төвүүд амрахгүй, ажиллана

    Монполимет группээс 112 дугаар сургуулийн байгалийн шинжлэх ухааны кабинетыг иж бүрэн тохижуулж, хүлээлгэн өгчээ

    МИАТ “Өгөөдэй хаан” шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа

    Нийслэлийн ирэх оны төсөвт автомашины албан татвараас 153.2, торгуулиас 188 тэрбумын орлого төвлөрүүлнэ

    19 настай байлдагч СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байхдаа нас барсан хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа

    ГХЯ: Монгол Улсын иргэн өндөр цалинтай ажил гэх гэрээнд болгоомжгүйгээр гарын үсэг зурж, цэргийн тусгай ажиллагаанд дайчлагдсан байна

  • Улс төр
    Беларусийн ерөнхийлөгч А. Лукашенко: Путиний логикоор бол Орос улс нутаг дэвсгэрээ Монголд буцааж өгөх ёстой

    Академич Д.Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв

    Намаа хагалж, Ерөнхийлөгчийг өргөдлөө бичихэд хүргэсэн Г.Занданшатар Ерөнхийлөгчийн сунгааны судалгааг байнга тэргүүллээ гэх нь гайхмаар…

    Д.Цэндсүрэн: Ерөнхий сайд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрхэнд бүдүүлгээр халдлаа

    МАН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр яригдаж буй улс төрчдөд анхааруулга өгчээ

    Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

    “Бодь”-ийн гэрээг нууцад оруулах зөвлөмж өгсөн ҮАБЗ-ийн гишүүд

    Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

    Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

    БНХАУ, АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд уулзсаныхаа дараа “энх тайвны хамтарсан тунхаглал” гаргав

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Зээлээ төлөхөд хүндрэлтэй байгаа иргэн хэрэглээний зээлээ төлөх хугацаагаа 48 сараар сунгах боломжтой болно

    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд

    Элсэлтийн шалгалтад хиймэл оюун ашигласан дуулианы дараа БНСУ-ын Боловсролын сайд огцорлоо

    АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав

    Ливанд нэг сая гаруй хүн хүнсний хомсдолд өртөөд байгааг НҮБ анхаарууллаа

    Зах зээлд эрэлт муутай байгаа Cybertruck үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ

    АНУ-аас жил бүр Израильд өгдөг $3.8 тэрбумын зэвсгийн тусламжаа зогсоож байгаагаа зарлалаа

    Флавио Болсонару Бразилын ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсний дараа  АНУ руу дүрвэжээ

    Төвөдийн хойд хэсэгт 7 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 16 хүн амиа алджээ

  • Эрүүл мэнд
    Ч.Өнөрсайхан: Цэргийн насны хоёр мянга гаруй залууг шинжилгээнд хамруулахад 50 гаруй хувьд нь өвчин илэрсэн

    Н.Номтойбаяр: ОХУ-ын Эрхүүд гарсан тахлын шинж тэмдэг Өвөр Монголын Хөлөнбуйрт илэрсэн

    Н.Номтойбаяр: Эрхүү хотод гарсан өвчин нь уушгины тахал биш болох нь тогтоогдсон

    Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

    Эрхүүд тахал дэгдсэн байж болзошгүй асуудлаар Путинтэй утсаар ярих гэж байгаагаа Трамп мэдэгдэв

    АНУ: Тахлын халдварын асуудлаар Орост туслахад бэлэн

    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Д.Сумъяабазар: Намайг дэмжиж байхад “ах аа” гэж гүйчихээд, асуудал үүсэхээр улс төрийн буруутан болгох гэж гүйх увайгүй үйлдэл шүү

    Б.Солонго: Рио Тинтогийн томилсон 2 менежерээс албан бичиг аваад, ЗГ-ын хуралдаанд уншаад суух ч гэж

    Х.Баасанжаргал: УИХ-ын даргын гарын бэлэг 1000 төгрөг 10 төгрөг болохын цондон биш үү, санаа зовох асуудал биш үү!

    П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа

    Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй

    Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бодлого буруу байна

    Х.Нямбаатар: Хүргэн хүү чи хадам эцгийнхээ үзэмжээр тогтоож буй шударга ёсыг хугацаатай гэдгийг санаарай

    Б.Энхбаяр: Хүний хариулт голдог чи хэн юм бэ? Чи намайг дээрэлхэх гээд байгаа юм уу?

    Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай!

No Result
View All Result

Үхлээс уяатай хайр

by
2019-01-29 18:03
in Нийтлэл, Утга зохиол
47
Үхлээс уяатай хайр

ШАРХ ҮЛДЭЭСЭН ҮХЭЛ

Ээж нь Эдвард Мункийг таван настай байхад нь сүрьеэгээр таалал төгсөхдөө хүүхдүүддээ зориулан шашны утгатай захиас бичин үлдээжээ.Энэ захиасыг лютеран шашны фанат аав Кристиан нь хүүхдүүддээ байнга уншиж өгдөг байлаа.Там болон сүнснүүдийн тухай энэ өгүүлэл хүүхдүүдийг үргэлж айдас дунд байлгадаг байв.Аавынх нь цочир уур хилэн айдас дээр айдас нэмж Эдвард болон эгч дүүсийнх нь бага насыг жинхэнэ там болон хувиргав. Норвегийн зураач Эдвардын “Өвчин, үхэл, галзуурал хэмээх хар ангелууд /тэнгэрийн элч/ өлгийтэй байхаас бүхий л амьдралын минь турш намайг дагасан… Шөнө бүр хүйтэн хөлстэй сэрж “би чинь тамд байгаа юм биш биз дээ” хэмээн өөрөө өөрөөсөө асуудаг байлаа хэмээн бичсэнээс нь түүний бага насны тамын амьдрал харагддаг.

Үүнээс есөн жилийн дараа Эдвардын хамгийн хайртай, цорын ганц эгч Софи нь сүрьеэгээр өвдөж нас барав.Тэр өвчиндөө шаналан тарчлан дэмийрч, элийрэх бүртээ “Намайг авраарай” гэж дүүгээсээ гуйна. Ингэх бүрт харанхуй, шашинд хэт донтогч эмч аав нь 15 настай охиноо шашны дуу дуулж гэмээ цайруулахыг шаардан “диваажинд хүрэх замыг” нь засдаг байв. Үүнийг харах болгондоо Эдвард Мунк эгчийгээ өрөвдөн аав, бурхан хоёрыг хараан зүхэж, үзэн ядаж байлаа.

Энэ гэр бүлийн түүх тэр чигээрээ хараагдсан мэт байсан юм. Мункийн ээж 30 настайдаа, эгч Софи нь 15, дүү Андреас нь хуримынхаа дараахан нас барж дүү Лаура нь сэтгэл мэдрэлийн өвчтэй гэсэн оноштой үлджээ. Ингэр хэмээх дүү нь л ганцаараа эрүүл байсан бөгөөд Мункийн олон хөргийн эзэн болсон юм.

Эдвард Мунк эгчийнхээ өвчин шаналал үхлийн тухай 1886 онд бүтээсэн “Өвчтэй охин” бүтээлдээ тусгасан байдаг. Мунк 22 настайдаа энэ зургаа зурсан юм. Тухайн үедээ амтай бүхэн түүнийг муулж байлаа.Энэ бүтээл хожим нь Норвегийн дүрслэх урлагийн түүхийн хамгийн ховор бүтээлд тооцогдсон.

Зураач уг бүтээлийнхээ тухай “Энэ бүтээлийнхээ нөлөөн дор би ихэнх бүтээлүүдээ туурвисан” хэмээн бичсэн байдаг.Өвчин, үхэл бол Мункийн урлагийн хамгийн чухал сэдэв юм.Тэрээр энэ сэдэвтээ арав арван жилийн зайтайгаар нийт таван удаа эргэн орсон юм.

Мунк үхлийн сэдэвтэй олон бүтээл туурвисан бөгөөд эдгээрээс нь “Үхсэн эх болон хүүхэд” (1897-1899), “Нас барагчийн дэргэд” (1895), “Хавар” (1889) зэрэг бүтээлүүдийг олонх нь мэддэг.

Тэр 1889 онд Парист байхдаа уран бүтээлийнхээ кредог “Би юм нэхэж буй эмэгтэй, ном уншиж буй эрэгтэйчүүдтэй уйтгартай интерьер бичмээргүй байна. Би амьсгалдаг, шаналдаг, хайрлаж чаддаг тийм амьд хүмүүсийг л бүтээлдээ гаргана” хэмээн бичиж байжээ.

Эдвард Мункийг заримдаа бага наснаас нь харамламаар санагддаг.Гэвч түүний бага нас ийм жихүүдэс төрөм байгаагүй бол хэзээ ч энэ “үнэн экспрессионизм” төрөхгүй байсан байх гэсэн хатуу үнэнийг ухаардаг.Тэр хэзээ ч өөрөөс нь хол орших тэр аз жаргалыг бичээгүй, харин өөрт нь танил үхэл, депресс, хайрыг бүтээлдээ харуулсан.Тиймээс түүний урлагт бялдуучлал гэж үгүй.Бялдуучлал үгүй учраас түүний урлаг хамгийн “үнэн” байдаг.

ӨӨР МАДОННА

Мункийн хайр дурлалын бүх түүх түүний сэтгэлд том шарх сорвийг үлдээсэн юм.Амьдралд нь олон эмэгтэйчүүд байсан ч жинхэнэ хайр сэтгэлээрээ хань болох эмэгтэйтэйгээ учраагүй.Мункийн анхны хайр нь Милли Таулау хэмээх нөхөртэй эмэгтэй байлаа.Залуухан Мунк түүнд ухаангүй хайртай төдийгүй маш ихээр харддаг байв.Удалгүй Миссис Таулау ч өөр залууд дурлан түүнийг хаяж явсан билээ.

Удалгүй Мунк Парис, Берлинд амьдрах болсон юм. Германд байхдаа Польшийн зохиолч Станислав Пшибышевскийтэй дотно нөхөрлөсөн бөгөөд зарим нь тэдний үерхлийг гомофобий хэмээн харддаг. Мунк найзыгаа норвеги гаралтай Данья Пшибышевск гэдэг бүсгүйтэй танилцуулж Станислав ч түүнд маш хурдан дурлаж гэрлэцгээжээ. Гэвч Станислав Даньяд хурдан дурласан шигээ хурдан үзэн ядсан юм. Данья хэдэн жилийн туршид Мункийн жинхэнэ муза нь байлаа.Тэрээр түүний “Мадонна” /1895/, “Цус сорогч” /1894/, “Хардалт” /1895/, “Үнсэлт” /1897/ зэрэг хэд хэдэн алдартай уран бүтээлүүдэд натураар сууж байлаа. Харамсалтай нь Даньяг 1901 онд түүнд дурласан Пшибышевскийн үнэнч шүтэн бишрэгч оюутан хөнөөжээ.

Мадонна

Мункийн “Мадонна” бол дундад зуун, сэргэн мандалт, XIX зууны үеийн Мадоннануудаас эрс ялгаатай.

Өмнө нь Мадоннаг эхийн хайраар дүүрэн энэрэнгүй зөөлөн эмэгтэйн дүрээр илэрхийлдэг байсан бол Мункийн Мадонна дур хүсэл, хуял тачаалыг бадраах мөртөө хүйтэн, цэвдэг сэтгэл, эмэгтэй хүний “шулам” төрхийг харуулж чадахуйц дүр төрх юм. Энэхүү бүтээлийг Милли Таулаутай амрагийн харилцаатай байх үеийн дурсамжаар бүтээгдсэн гэж зарим судлаач үздэг. Магадгүй тиймээс л түүний Мадонна хүч чадалтай, “хүйтэн” боловч гайхалтай үзэсгэлэнтэй, тэр чигээрээ эротизм ханхалсан эмэгтэйн дүр төрх ч байж болох.

“БИ ХАРЖ БАЙГАА ЗҮЙЛЭЭ БИШ БОДИТ ЗҮЙЛИЙГ БИЧДЭГ”

Мунк 1898 онд Матильда Ларсэнтэй танилцсан юм. Матильда буюу Тулла түүнтэй гэрлэхийг үргэлж хүсдэг байсан бөгөөд явсан газар бүрт нь хамт байлаа.Харин Мунк гэрлэхээс айж байв.Түүнд гэрлэхээс айх хоёр шалтгаан байсан юм. Гэрлэлт амьдралынх нь утга учир болсон урлагаас нь хөндийрүүлнэ гэдэг түүний нэг айдас. Тэр “Би ямагт урлагийг нэгдүгээрт тавьж ирсэн. Харин энэ замд минь садаа болох зүйл бол эмэгтэйчүүд гэдгийг би ойлгож, мэдэрдэг байлаа” хэмээн бичиж байжээ. Хоёр дахь том шалтгаан бол гэр бүлийнхнийх нь удамшлын өвчин. Сүрьеэ бас сэтгэл зүйн өвчин.Тэр энэ өвчнүүдэд өртөмхий, өвчнөөсөө болж хэд хэдэн удаа үхэхээ шахсан юм.

1902 онд Мункийн найзууд гэнэт Тулла үхчихлээ хэмээн “амьгүй биеийг” нь үзүүлжээ.Тулла үхээгүй байсан бөгөөд найзууд нь Мункийн сэтгэлийг хөдөлгөж хайрын галыг нь асаах гэж ийм төлөвлөгөө зохиосон байв.Төлөвлөгөө санаснаар бүтэж Мунк Туллатай хамт амьдрахыг санал болгосон ч морфиний үйлчлэл нь гараагүй бүсгүй татгалзсан гэдэг. Туллагийн энэ араншин, найзуудынхаа тоглоомонд сэтгэл нь хямарсан Мунк гартаа байсан бууны гох дээр санаандгүй дарж зүүн гарынхаа дунд хурууг гэмтээн сүүлд нь тайруулсан байна. Энэ түүхээ Мунк “Маратын үхэл” (1907) бүтээлдээ дүрсэлсэн байдаг. Энэ явдлаас хойш тэр Туллатай дахин уулзаагүй юм.Тулла хоёр удаа нөхөрт гарсан ч жаргал амсаагүй явсаар сүүлд нь эксцентрик араншинтай архичин авгай гэж хэлэгдэн амьдралаа дуусгажээ. Тулла 1942 онд нас барахдаа Мункд дарсны агуулахынхаа хамгийн тансаг дарсуудыг өвлүүлэн үлдээсэн гэдэг.

Туллагийн дараа Мунк Эва Мудоччи хэмээх хийлч бүсгүйтэй янаг амрагийн харилцаатай байсан ч бас л хайр дурлал болон үргэлжилж чадаагүй. Мунк Эваг “Саломея” /1903/ бүтээлдээ дүрсэлжээ.Үүнийг харсан Эва ихэд хилэгнэсэн байна.Эваг дүрсэлсэн бас нэгэн бүтээл бол “Зүүлт” /1903/ юм.Тэр энэ бүтээлийнхээ чулуун барыг Эвагийн гэрийн үүдэнд аваачиж тавиад “Миний сэтгэлээс унасан чулуу” хэмээн бичсэн захиа үлдээгээд явсан гэдэг.Мунк мэдээж Стрийнбэргийн адил жинхэнэ скандинав байв.Хайрын харилцаа нь хайр, үзэн ядалт дээр тогтож байсан бөгөөд эмэгтэй хүн түүний хувьд нэг бол Мадонна, үгүй бол завхай эм л байдаг байлаа.

ЧИМЭЭГҮЙ ХАШГИРААН

Хашгирч буй хүмүүс, орилж буй олныг түүнээс өмнө маш олон зураач дүрслэн үзүүлсэн боловч түүн шиг уг үзэгдлийн мөн чанарыг гаргаж чадсан зураач үгүй. Чухам үүнд л энэхүү бүтээлийн үнэ цэнэ оршдог.

Хашгирах чимээ энэ зурагнаас сонсогдохгүй, гэхдээ тэр түгшүүртэй хашгирааныг мэдэрнэ.Тэр орчноос уу, эр эм нь үл мэдэгдэх жижигхэн хүний дүрсээс үү, хаанаас тэр түгшүүртэй хашгираан сонсогдоно вэ?

“Нар жаргах үед би хоёр найзын хамт нарийхан замаар явж байлаа. Тэнгэр гэнэт цусан улаан өнгөтэй болж би маш их ядарснаа мэдрэн, гүүрний хашлага түшин зогсов. Тэгээд би хар хөх хавцлууд, хотын дээгүүр хөвөх дүрэлзэн асах мэт гал улаан үүлсийг ажиглан харав.Найзууд маань цааш явсаар байлаа. Харин би айдаст автан хамаг бие чичирч эргэн тойрны байгаль хэрхэн чангаар, үргэлжилсэн уртаар хашгирахыг мэдрэн зогсож байлаа” Эдвард Мунк 1892 оны өврийн тэмдэглэлдээ ийнхүү бичсэн байна.

Бүтээлд дүрслэгдсэн байгаль бол Кристиания /1924 оноос Осло/ хот.Бүтээлийг харахад гүүрэн дээгүүр явж байгаа юм шиг сэтгэгдэл төрнө.

Гэхдээ энэ бол гүүр биш хотын захад оршдог зөрөг зам юм. Хотын энэ хэсэг Мункийн сэтгэлийг маш их хямраадаг байв.Тэнд олон хүн амиа хорложээ. Мункийн найз зохиолч Кайли Лохин энд өөрийгөө буудан хөнөөсөн юм. Бас энд оршуулгын газар, эмэгтэйчүүдийн сэтгэл мэдрэлийн эмнэлэг байдаг. Тэр үед Мункийн дүү Лаура энд эмчлүүлж байжээ.Энэ байшингийн ойролцоо явахад галзуу эмэгтэйчүүдийн орилох сонсогддог байсан гэдэг.Магадгүй ийм газраар зугаалж явсан мэдрэмтгий Мункд нар жаргах улаан тэнгэрийг хараад тийм сэтгэгдэл төрсөн байх.

Ийнхүү 1893 онд Мункийн хамгийн нэртэй бүтээл төрөв.Тэр бүтээл нь эхлээд хар зураг, дараа нь төмөр бараар хийгдэж сүүлдээ уран зураг болжээ. Нар шингэж байх үед ганцаардлаа мэдэрч байсан шигээ мэдрэмжийг уран зургаар илэрхийлэх боломжгүй юм шиг санагдсан учир үүнийгээ гаргах гэж их эрэл хайгуул хийсэн байна. “Хашгираан” бүтээлийг хар зураг, литогравюра, уран зураг гэх мэт олон янзаар хийж байж жинхэнэ сор бүтээл нь төрөн гарсан түүхтэй. Хүний дотоод сэтгэлийн хямрал, ганцаардал, айдас, түгшүүрийг эргэлдэх мэт улаан тэнгэр, хар хөх өнгийн далай, далайн эрэг, хуучин сүм, нүүр царай, хүйс, бариад авах биегүй жижигхэн хүний дүрсээр эрчимтэй хөдөлгөөнөөр “вибраци” оруулан илэрхийлжээ.

Энэ нь Мунк ганцаардлаасаа гарах гарцгүй болсон мэт сэтгэл зүйн байдал, амьдралын утга учир үгүй болсон мэт сэтгэгдлийг төрүүлнэ.Өдөр бүхэн өчнөөн олон хүнтэй зөрдөг ч сэтгэлээ нээж ярих хүнгүй, бухимдал, зовлон шаналал маань хэнд ч хамаагүй мэт ганцаардахад байдаг чадлаараа орилмоор, хашгирмаар үе бидэнд ч бас тохиолддог. Мунк энэ мэдрэмжийг бэлгэдлийн мөн экспрессионист байдлаар гаргасан нь сонирхолтой.Энэхүү бүтээлийг экспрессионист урлагийн “эхлэл” хэмээн үздэг. Түүний хөдөлгөөнтэй, улаан тэнгэр дараагийн уран зурагт нь ажиллагддаг. “Түгшүүр” бүтээлд улаан, хар хөх фон дээр нүүр царайгүй хүмүүсийг байрлуулсан байх бөгөөд тэд өөр хоорондоо ямар ч хамааралгүй амьгүй дүрсүүд, “ганцаардлууд” харагдана.

Мункийг таньж мэдэх тусам түүнийг болоод түүний урлагийг улам ихээр ойлгодог.Зэрвэс харахад “аймшиг” төрүүлэм түүний бүтээлүүд бидэнд нэг л танил, зарим нэгэнд нь бүр дотно санагдана.Түүний бүтээлүүдэд бидний мэдэх шаналал, ганцаардал, түгшүүр, хагацал, жаахан солиорол гээд сэтгэлийнхээ гүнд нуучихаад, гаргахаасаа айдаг тэр мэдрэмжүүд байдаг… яг л АЙДАС бол зэтгэрийн бүтээл гэдгийг батлах мэт.

Сэтгэл санааны тогтворгүй байдал, замбараагүй амьдрал, архи, хар тамхи зэрэг нь Мункийг “булшилсаар” байлаа. Сүүлдээ түүнийг найзууд нь хороох гээд дагаад байгаа юм шиг санагдах болж, хий юм их хардаг болжээ. 1908 онд тэр доктор Якобсоны сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэв. Хэдхэн сар эмчлүүлж гарч ирээд тэс өөр хүн болон хувирсан байлаа.Энэ үеэс түүний урлагт психологизм гээгдэж эхэлсэн юм.Сүүлийн гучин жилийн бүтээлүүд нь гэрэл гэгээтэй амьдралыг илэрхийлэх болж нэр нь алдаршсаар, энгэрт нь олон одон медалиуд зүүгдсээр, тэр улам ганцаардсаар байлаа. Амьдралынхаа сүүлийн жилүүдийг Мунк ганцаараа тосгонд өнгөрүүлж байгаад 1944 оны нэгдүгээр сарын 23-нд буйдан дээрээ таалал төгссөн юм. Түүний гарт Достоевскийн “Бесы” зохиол байсан гэдэг.Эдвард Мунк бол зөнч, цаг үедээ ойлгогдоогүй ирээдүйн уран бүтээлч байсан юм.

Тулуз Лотрек дүрслэх урлагийг шинэчлэгчдийн нэг байсан боловч тэрээр XIX зуундаа үлдсэн. Харин Эдвард Мунк “Хашгираан”-тайгаа XXI зуунд орж ирэн өнөөдөр ч хамгийн орчин үеийн зураачдын нэг байсаар байна.

Түүний зовлон бидний зовлонтой ямар адилхан юм бэ? Хүн төрөлхтөн түүний уран бүтээлийг XXI зуунд л ойлгож, дахин нээсээр…

УРЛАГ СУДЛААЧ ЭСҮ, Б. СЭРГЭЛЭН /PHD/

Related Posts

Орхон дээр уулзъя
Нийтлэл

Орхон дээр уулзъя

2026-09-17 16:55
Инфляцийг бут ниргэгч
Нийтлэл

Инфляцийг бут ниргэгч

2026-08-13 20:52
Нулимснаас төрсөн Ардын жүжигчин…
Нийтлэл

Нулимснаас төрсөн Ардын жүжигчин…

2026-02-19 12:08
}

Шинэ мэдээ

SOS: “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэнг “Агаар бохирдуулах” гэмт хэргийг үйлдэхээр завдаж байхад нь АТГ илрүүлжээ

SOS: “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэнг “Агаар бохирдуулах” гэмт хэргийг үйлдэхээр завдаж байхад нь АТГ илрүүлжээ

by undesten
2026-11-27 19:21
0

Беларусийн ерөнхийлөгч А. Лукашенко: Путиний логикоор бол Орос улс нутаг дэвсгэрээ Монголд буцааж өгөх ёстой

Беларусийн ерөнхийлөгч А. Лукашенко: Путиний логикоор бол Орос улс нутаг дэвсгэрээ Монголд буцааж өгөх ёстой

by undesten
2026-11-26 15:23
0

Академич Д.Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Академич Д.Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв

by undesten
2026-11-26 14:16
0

“Гацуурт”-ын Л.Чинбатын адуу дайрсан үйлдлийг гэмт хэрэг биш гэж үзэн, 100 мянган төгрөгөөр торгожээ

“Гацуурт”-ын Л.Чинбатын адуу дайрсан үйлдлийг гэмт хэрэг биш гэж үзэн, 100 мянган төгрөгөөр торгожээ

by undesten
2026-11-26 10:21
0

Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын үнэлгээг боловсруулжээ

Нөмрөгийн ДЦГ-т 3.35 их наяд төгрөгийн байгаль орчны хохирол учирчээ

by undesten
2026-11-25 14:19
1

Намаа хагалж, Ерөнхийлөгчийг өргөдлөө бичихэд хүргэсэн Г.Занданшатар Ерөнхийлөгчийн сунгааны судалгааг байнга тэргүүллээ гэх нь гайхмаар…

Намаа хагалж, Ерөнхийлөгчийг өргөдлөө бичихэд хүргэсэн Г.Занданшатар Ерөнхийлөгчийн сунгааны судалгааг байнга тэргүүллээ гэх нь гайхмаар…

by undesten
2026-11-25 13:31
0

Маргааш зах, худалдааны төвүүд амрахгүй, ажиллана

Маргааш зах, худалдааны төвүүд амрахгүй, ажиллана

by undesten
2026-11-25 12:14
0

Монполимет группээс 112 дугаар сургуулийн байгалийн шинжлэх ухааны кабинетыг иж бүрэн тохижуулж, хүлээлгэн өгчээ

Монполимет группээс 112 дугаар сургуулийн байгалийн шинжлэх ухааны кабинетыг иж бүрэн тохижуулж, хүлээлгэн өгчээ

by undesten
2026-11-25 12:09
1

МИАТ “Өгөөдэй хаан” шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа

МИАТ “Өгөөдэй хаан” шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа

by undesten
2026-11-25 09:17
0

Нийслэлийн ирэх оны төсөвт автомашины албан татвараас 153.2, торгуулиас 188 тэрбумын орлого төвлөрүүлнэ

Нийслэлийн ирэх оны төсөвт автомашины албан татвараас 153.2, торгуулиас 188 тэрбумын орлого төвлөрүүлнэ

by undesten
2026-11-24 13:52
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай