Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шинийн дөрвөн буюу ирэх долоо хоногийн баасан гаригийн ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлэх шийдвэр гаргалаа.
Шинийн дөрвөн буюу хоёрдугаар сарын наймны баасан гаригийн ажлын өдрийг энэ долоо хоногийн бямба гариг буюу хоёрдугаар сарын хоёрны өдөрт шилжүүлэхээр болсон байна.
Энэхүү шийдвэрийг гаргаснаар шинийн нэгнээс шинийн дөрвөнийг дуустал амрахаар болж байна.