Уламжлалт сар шинийн баяр дөхсөнтэй холбогдуулж УИХ-ын гишүүд, аймаг, дүүргийн Засаг дарга мэтийн хүмүүс иргэдэд бэлэг тарааж эхэлсэн. Тэдний тараасан ул боов, архи, цагалбар, тавгийн чихэр зэргийг өндөр настнуудыг “хуурсан үйлдэл” хэмээн үзэж иргэд олон нийтийн сүлжээгээр дургүйцлээ илэрхийж байгаа билээ.
Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга “Сонгогдсон болон сонгуульд оролцох санаатай бүх хүн хэзээ ч ямар ч хэмжээний бэлэг тараахыг хориглосон” нэмэлт заалтыг сонгуулийн хуульд оруулахаар болжээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өөрийн цахим хуудсаараа мэдэгдсэн байна.