2018 оны НӨАТ-ын буцаан олголт ихээхэн хүлээлт үүсгээд байсан. Тэгвэл энэхүү буцаан олголтыг маргаашнаас эхлэн олгох болсон талаар Сангийн сайд мэдэгдлээ. Тэрээр “НӨАТ-ын буцаан олголтоор 808 мянган хүнд 120 гаруй тэрбум төгрөг олгоно. Буцаан олголтын мөнгө маргаашнаас иргэдийн дансанд шилжин орно. Пүрэв, баасан гаригуудад багтаана” гэсэн юм.
Татварын буцаан олголтыг дараа жилийнх нь эхний улиралд багтаан олгох журамтай. Монгол улсад 2016 оноос эхлэн иргэд НӨАТ-аас хоёр хувийг буцаан авах болсон билээ.