Өчигдөр орой Гаалийн Ерөнхий Газрын ажилтнууд их хэмжээний хар тамхи тээвэрлэж явсан гурван хүнийг илрүүлж ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын албан хаагчид баривчилсан байна.
Эдгээр гурван хүн нь 19-32 насны бөгөөд нэг нь эмэгтэй хүн байсан байна. Хураагдсан бараа нь хагас тэрбум төгрөгт үнэлэгдэхүйц хэмжээний байсан гэдгийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдэгдлээ.
Монгол улсын хилээр 2019 оны нэгдүгээр сард мансууруулах бодис оруулахыг завдсан таван тохиолдол гарсан. Энэхүү таван удаагийн үйдпдийг АНУ, Канад, Их Британи, Герман, Испани, Нидерланд улсуудаас захиалж олон улсын шуудан илгээмжээр оруулахыг завдсан юм.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлд заасны дагуу мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн буюу нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэгт 5-8 жилийн хорих ял мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан тохиолдолд мөн 2-8 жил хүртэлх хорих ял шийтгэхээр заасан байдаг.