2018 оны НӨАТ-ын буцаан олголт Сар шинийн баярын өмнөхөн иргэдийн дансанд орсон. Энэ удаагийн буцаан олголтын үеэр цахим баримтын системд нэр, дансаа зөрүүлэн бичсэн 15964 иргэний буцаан олголт Монгол банкнаас буцаагдсан байна. Тиймээс буцаан олголт ороогүй иргэд өөрсдийн нэр, дансны зөрүүг арилгаж, хувийн мэдээллээ дахин баталгаажуулах шаардлагатай байгаа аж.
Хэрэв мэдээллээ баталгаажуулвал НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр улиралдаа багтаан авах боломжтой болно.