Урьдчилсан хорих 461-р хорих ангид хоригдож байсан шүүгч асан Б амь насаа алдсан гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна. Тэгвэл Монгол Улсын гавьяат хуульч, шүүгч Б-г саатуулагдсан үедээ амь насаа егүүтгэсэн байж болзошгүй гэх мэдээлэл байна.
Түүнийг ямар хэрэгт холбогдуулан хорьсон, яагаад ийм үйлдэл гаргах болсон талаар ЦЕГ-аас мэдээлэл өгөхийг хүссэнгүй. Талийгаачийн хувьд авлига, албан тушаалын хэргээр АТГ-т шалгагдаж байсан бөгөөд Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор саатуулагдсан гэх мэдээлэл байна.
Энэ хэрэг олон нийтийн анхаарлыг ихэд татаж байгаа учраас хуулийн байгууллагаас тун удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэж найдаж байна.