УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ цэнхэр, ягаан тасалбараар хийсэн өмч хувьчлалыг шалгах ажлын хэсэг байгуулж ажиллаж байгаа талаар мэдээлэл түгээсэн.
Тэгвэл түүний энэхүү ажлыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд шүүжилж өөрийн цахим хуудаснаа “Л.Оюун-Эрдэнэ сайдад зөвлөлгөө: 28 жилийн өмнөх танай намын ЕС (Бямбасүрэн 1990-92, Жасрай 92-96 он) хийсэн ягаан цэнхэр тасалбарын хувьчлалыг шалгаад юм олохгүй. 1996-2000 оны дуудлага худалдаанаас ч гэсэн но олоход хэцүү, чамаас өмнө 20 жил шалгасан юм. Маш их цаг орно, чиний сайд хийх 18 сард лав амжихгүй. Харин сүүлийн 3-н жилийн “60 тэрбум”, ЖДҮ, “Эрдэнэт 51%, 49%” гээд шалгах ажил зөндөө байна” гэж бичжээ.
Тийм ээ. 28 жилийн өмнөх асуудлыг сөхөж, бөөн ажил манаргаж байхаар хажууханд нь өрнөж буй 60 тэрбум, ЖДҮ, Эрдэнэтийн асуудлыг шалгавал арай үр дүнтэй, арай мэдээлэл арвинтай байх болов уу даа. Одоо тэгээд ягаан тасалбарыг шалгах гэхээр хэн хэзээ хэдэн ширхэг ягаан тасалбараа хэнд хэдэн төгрөгөөр зарсан бэ гэдгээс эхлээд л явах нь байна шүү дээ. Амжих байгаа даа …