Испани Улс дахь Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Д.Мэндмаад гуравдугаар сарын дөрөвний өдөр Элчин сайд А.Баттөр Соёлын элчийн гэрчилгээг гардуулж өгчээ. Мадрид хотын Хөгжмийн консерваторид төгөлдөр хуурын багшаар ажилладаг Д.Мэндмаа 2019 оны 4 дүгээр сард Испани Улсын Мадрид хотноо зургаа дахь удаа өөрийн зохион байгуулах олон улсын төгөлдөр хуурын тэмцээн “Gran Klavier”-ийн талаар мэдээлэл өгч, цаашид хоёр орны соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулсан байна.
Эх сурвалж: ГХЯ