• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 1 сарын 6
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
No Result
View All Result
  • Нүүр
No Result
View All Result
Монгол туургатны цахим сайт
No Result
View All Result

Сурах бичгийн түрээсийн үйлчилгээ нэвтрүүлнэ

by undesten
2019-03-07 13:34
in Боловсрол
0
Сурах бичгийн түрээсийн үйлчилгээ нэвтрүүлнэ
SHARETWEET

Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн хангамжийн бодлого, өнөөгийн байдлын талаар сайд Ё.Баатарбилэг танилцуулав.

Дунд, ахлах ангийн сурагчдыг сурах бичгээр бүрэн хангах зорилгоор сурах бичгийн түрээсийн үйлчилгээ нэвтрүүлж, үүнээс орсон орлогыг сурах бичгийн хэвлэлийн эх бэлтгэж хэвлэх, түрээслэхэд зарцуулж байх журам, аргачлал баталж мөрдүүлэхийг даалгав.

Түрээсийн сурах бичгээр хангахад шаардагдах хөрөнгийг олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хүрээнд гаргах боломжийг эрэлхийлэх болсон байна.

Энэ онд хэвлэж, нийлүүлэх шаардлагатай сурах бичгийн зардлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өмнө нь туршилтаар хэрэгжүүлсэн сурах бичгийн түрээсээс орсон орлогоос санхүүжүүлэхийг холбогдох сайд нарт зөвшөөрөв.

Бага ангийн сурагчдын сурах бичгийг төрөөс 100 хувь үнэ төлбөргүй, дунд, ахлах ангийн сурагчдын сурах бичгийг 40 хувь дааж байхаар Засгийн газар 2009 онд шийдвэрлэсэн.

Энэ жилийн байдлаар ерөнхий боловсролын сургуулийн 593 150 хүүхдийн 73 хувь буюу 433 472 нь сурах бичгээ сургуулийн номын сангаас үнэ төлбөргүй авч ашиглаж байна.

Дунд, ахлах ангийн сурагчдын 60 хувь нь өөрсдөө номоо худалдан авах учиртай ч орон нутагт номын худалдааны тогтолцоо бүрдээгүй, хэвлэлийн компаниудын хамтын ажиллагаа, эцэг, эхийн идэвх санаачилга, худалдан авах чадвар зэргээс болж борлуулалт, худалдан авалт хангалтгүй байна. Тодруулбал зах зээлд нийлүүлж байгаа сурах бичгийн 16.5 хувийг л борлуулдаг гэсэн судалгаа гарчээ.

ShareTweet

Related Posts

Ирэх хичээлийн жилээс сурагчид шинэчлэн боловсруулсан сурах бичгийг ашиглана
Нийгэм

Ирэх хичээлийн жилээс сурагчид шинэчлэн боловсруулсан сурах бичгийг ашиглана

2024-11-06 16:11
I-V ангийн сурах бичиг 100 хувь төрөөс үнэ төлбөргүй хангана
Нийслэл

I-V ангийн сурах бичиг 100 хувь төрөөс үнэ төлбөргүй хангана

2023-09-01 15:05
Энэ онд 21 нэрийн сурах бичгийг шинэчилж, сургалтад ашиглана
Боловсрол

Энэ онд 21 нэрийн сурах бичгийг шинэчилж, сургалтад ашиглана

2018-08-27 18:10
}

Шинэ мэдээ

Японы баруун хэсэгт 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Японы баруун хэсэгт 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

by undesten
2026-01-06 15:25
0

Иранд ес дэх өдрөө үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаалаар 35 хүн амиа алджээ

Иранд ес дэх өдрөө үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаалаар 35 хүн амиа алджээ

by undesten
2026-01-06 15:17
0

Ёс зүйн хорооны шийдвэрээр БЗС-гийн дарга О.Сийлэгмааг чөлөөлжээ

Ёс зүйн хорооны шийдвэрээр БЗС-гийн дарга О.Сийлэгмааг чөлөөлжээ

by undesten
2026-01-06 15:04
0

СТӨ-г нурааж, хоёр блок бүхий 50 давхар барилга барихаар судалж байна

СТӨ-г нурааж, хоёр блок бүхий 50 давхар барилга барихаар судалж байна

by undesten
2026-01-06 14:56
0

Солонготын даваанаас Хөвсгөл чиглэлд 157км авто зам барина

Солонготын даваанаас Хөвсгөл чиглэлд 157км авто зам барина

by undesten
2026-01-06 14:45
0

Шүүхээс 2.6 жилийн хорих ял сонссон Т.Аюурсайхан энэ сард суллагдана

Шүүхээс 2.6 жилийн хорих ял сонссон Т.Аюурсайхан энэ сард суллагдана

by undesten
2026-01-06 11:28
0

Н.Намуу: Түргэн тусламж, гал унтраах машин зэрэгт зам тавьж өгсөн нь тогтоогдвол торгохгүй

Н.Намуу: Түргэн тусламж, гал унтраах машин зэрэгт зам тавьж өгсөн нь тогтоогдвол торгохгүй

by undesten
2026-01-05 19:09
2

2026 оны цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 7-23-ны өдрүүдэд зохион байгуулна

2026 оны цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 7-23-ны өдрүүдэд зохион байгуулна

by undesten
2026-01-05 15:19
1

Олзны үүд нээгдвэл тухайн хүний ажил үйлс, санасан сэдсэн томоохон үйл бүтдэг

Олзны үүд нээгдвэл тухайн хүний ажил үйлс, санасан сэдсэн томоохон үйл бүтдэг

by undesten
2026-01-05 14:05
0

Ж.Нэргүй. Хүн төрөлхтний оюуны сан хаа нэгтээ хадгалагдаж байгаа

Ж.Нэргүй. Хүн төрөлхтний оюуны сан хаа нэгтээ хадгалагдаж байгаа

by undesten
2026-01-05 13:50
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай