Өмнөд Судан улс явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд Монгол улсын Зэвсэгт хүчний VIII ээлжийн бие бүрэлдэхүүн үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа билээ. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх уг цэргийн бүрэлдэхүүнтэй уулзахаар тус улсыг зорьжээ.
Монгол улс 2012 оноос эхлэн Өмнөд Суданд энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн бөгөөд одоо 850 хүний бүрэлдэхүүнтэй батальон үүргээ гүйцэтгэж байгаа юм. Ерөнхий сайдын багт батлан хамгаалах салбарын удирдах албан тушаалтнууд болон хэвлэл мэдээллийнхэн багтжээ. Өмнө нь 2013 онд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Өмнөд Суданд айлчилж, энхийг сахиулах ажиллагаатай танилцаж байсан юм.