Улсын хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд төрийн өмчийн болон хувийн 1,435 хүүхдийн цэцэрлэг, 803 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байна. Сургуулийн орчинд бага насны хүүхдийн идэж буй хоол хүнсний чанар, эрүүл аюулгүй орчны асуудал нь эцэг, эхчүүдийн анхааралыг байнга татсаар ирсэн.
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Хүнсний тухай хуулиуд болон Хоолны газрын нийтлэг журам зэргээр сургууль, цэцэрлэгийн гал тогоонд мөрдвөл зохих стандартыг зохицуулж өгсөн байдаг аж. Гэтэл бодит байдалд хууль журмууд бүрэн хэрэгжиж чаддаггүй гэж байнга гомдолсоор ирсэн. Иймээс эцэг эхийн гомдлыг үндэслэн хүүхдийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулиудад эрүүл ахуйн чиглэлээр шалгалт хийхээр болсон байна.