Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX Универсиад наадам ОХУ-ын Красноярск хотод үргэлжилж байна. Монгол улсын баг тамирчид энэхүү наадамд анх удаагаа спортын таван төрөлд оролцож байгаа билээ. Энэхүү наадмын нэгэн төрөл болох Уран гулгалтын төрөлд тамирчин Г.Марал-Эрдэнэ үзүүлбэрээ үзүүлсэн байна. Монголын залуучуудыг төлөөлж монгол улсынхаа нэрийг гарган амжилттай оролцсонд баяр хүргэе.