АТГ-аас нэр бүхий зургаан шүүгчийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн үзэж шалгаж эхэлсэн билээ.
Уг зургаан шүүгчийн тоонд Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь гэх шүүгч багтсан юм. Түүнийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр-ийн 49 хувийг худалдан авахад мөнгө угаасан, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан” гэж олон нийтэд мэдээллэсэн.
Тэгвэл энэхүү мэдээлэлтэй холбогдуулан М.Батсуурь шүүгч өөрийгөө шалгуулахаар АТГ-т өргөдөл гаргасан байна.