Бодисын солилцооны өөрчлөлтийн улмаас арьсан доорх өөхлөг болон бусад эдлэл илүүдэл хэмжээгээр өөх хуримтлагдах, биеийн жин нэмэгдэхийг таргалалт гэнэ.Таргалалтыг тодорхойлох энгийн арга нь биеийн жингийн индекс (БЖИ)-р тодорхойлох арга юм.Биеийн жин ба өндрийг хэмжин дараах томьёог ашиглан БЖИ-ийг хялбархан тооцох боломжтой.БЖИ-ийг бодохдоо биеийн жин ба өндрийг үнэн зөв, нягт нямбай тодорхойлох шаардлагатай.Тухайн хүний биеийн жин ба өндрийг харьцуулж биед агуулагдах өөхлөг эдийн хэмжээг тогтооход БЖИ-г ашигладаг.Гэхдээ БЖИ-ийн үзүүлэлтээр биед ашиглагдах өөхлөг эдийн байрлалыг тогтоох боломжгүй юм.БЖИ-г тухайн хүний килограмаар илэрхийлсэн биеийн жингийн утгыг, метрээр илэрхийлсэн өндрийн квадрат утгад харьцуулж олно.
БЖИ=Биеийн жин (кг) : Биеийн өндөр (M2)
Биеийн жингийн үнэлгээ:
<18.5 туранхай
18.5-24.9 хэвийн жин
25.0-29.9 илүүдэл жинтэй
30.0-34.9 Таргалалт I зэрэг
35.0-39.9 Таргалалт II зэрэг
Жишээ 1: Биеийн өндөр – 150см, жин 54,6 кг хүний БЖИ-г тооцон олцгооё.
БЖИ=54.6:(1.5*1.5)=54.6:2.25=24.26 хэвийн жинтэй гэж үзнэ.
Хэмжихэд анхаарах зүйл:
- Баталгаат жин, өндөр хэмжигч хэрэглэ
- Жингээ өглөө босоод бие зассаны дараа эсвэл хоол цай хэрэглэхийн өмнө, хэрэглэснээс хойш 2-3 цагийн дараа хэмжинэ