“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Монголиан коппер корпорэйшн” компанид шилжүүлэх шийдвэр гаргасан Засгийн газрын хуралдаанд оролцсон сайдуудаас АТГ тайлбар авч эхэллээ.
Засгийн газрын хуралдаан 2016 оны зургадугаар сарын 9 болон 13-ны өдөр болж уг асуудлыг хэлэлцсэн байдаг. Тус хуралдаанд тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Шадар сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатар, Монгол Улсын сайд М.Энхсайхан, Засгийн газрын гишүүд болох Б.Болор, Ц.Цолмон, Л.Гантөмөр, Р.Жигжид, Г.Баярсайхан, Р.Бурмаа, Д.Зоригт, С.Ламбаа нар оролцсон юм.
Эдгээр сайдуудаас одоогийн байдлаар Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, Батлан хамгаалахын сайд асан Ц.Цолмон, Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, БСШУ-ын сайд асан Л.Гантөмөр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан нараас гэрчийн мэдүүлэг аваад байгаа аж.