Японы эзэн хаан Акихито хүндэтгэлийн ордондоо хаан ширээнээсээ бууж өөрийн ханхүүд хаан ширээгээ залгамжлах үйл явцыг албан ёсоор эхлүүллээ. Энэхүү ёслол нь Японы эзэн хаан сууринаасаа буухтай холбоотой зохион байгуулдаг цуврал 11 ёслолын нэг юм. Японы хэвлэлд мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 30-нд Акихито ордонд ёслол зохион байгуулж, эзэн хааны хувиар эцсийн удаа үг хэлэх юм байна.
Ингэснээр тавдугаар сарын 1-нд түүний ханхүү Нарухито хаан ширээнд залрах юм. Ийнхүү эзэн хаан Акихито Японы хаант засаглалын 200 жилийн түүхэнд амьддаа хаан ширээгээ залгамжлуулсан анхны эзэн хаан болох юм. Тэрээр дэлхийн хоёрдугаар дайны дараагаас Эзэн хааны ширээнд суусан бөгөөд энэ үеэс билэгдлийн шинжтэй болжээ.