Санал өгөх эрхээ хажуудах гишүүндээ даатгаад өөрсдөө алга болчихдог УИХ-ын гишүүдийг дэгэнд нь оруулах ажил хийгдэж байна. Учир нь гишүүдийн ирцийг дөрөвдүгээр сарын таванд нээлтээ хийх хаврын чуулгантай зэрэгцүүлэн хурууны нь хээгээр бүртгэхээр болжээ. Гишүүдийн гар утсанд суурилсан хурууны хээ таних технологийг чуулганы нээлттэй зэрэгцүүлэн ашиглаж эхлэхээр төлөвлөсөн байна.
Хэрэв энэхүү технологийг нэвтрүүлбэл гишүүдийн төгөлдөр хуур тоглож бусдын өмнөөс санал өгч хууль баталдаг үйлдэл зогсох юм.