НӨАТ-ын урамшууллын 2019 оны хоёрдугаар сарын сугалааны тохирол гуравдугаар сарын 17-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иймээс худалдан авагч та 2019 оны 2 дугаар сарын 01-28-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлж НӨАТ-ын урамшууллын сугалаандаа оролцоорой.
НӨАТ-ын урамшуулал олгох хэмжээнд өнгөрсөн сарын тохирлоос эхлэн өөрчлөлт орсон.
Хамгийн бага буюу сугалааны сүүлийн гурван орон таарсан хэрэглэгчид 30,000 төгрөг хожих бол дөрвөн орон таарсан хэрэглэгчид шууд 100,000 төгрөг авна. Харин таван орон таарвал 1.0 сая, зургаан орон 5.0 сая, долоон орон 10.0 сая, найман орон таарвал 50.0 сая төгрөг хожихоор өөрчлөгджээ. Энэ удаагийн тохирлын супер азтаны шагнал 60 сая төгрөг байна.