Сайн байцгаана уу, элэг нэгт Монголчууд минь. Манай гэр бүл 2 дахь хүүгээ өлгийдөн авч хязгааргүй ихээр баярлаж байсан цаг хугацаа минь саяхан. Гэвч эрүүл саруул, тэнхлүүн өсч явсан хүү минь өдөр бүрийг өвчин шаналал дунд өнгөрөөх боллоо.
Монголд үйл ажиллагаа явуулдаг аль л сайн эмч нарт найдан үзүүлж, эмчилгээ хийлгэж байсан ч хүү минь өнөөдөр “Ой таван” сар хүртлээ нэг ч өдрийг алгасалгүй орой бүр таталт өгч тархи гэмтэж шаналж байна.
Бяцхан хүүгийнхээ энэ шаналалыг эдгээж илааршуулахын тулд эцэг эх бид яваагүй газар үгүй. Эцэст нь “тархины хатингаршил” хэмээн оношилогдсон.
Миний хүүгийн тархи нь хэдэн хувийн ажиллагаатай байгааг монголд мэдэх боломжгүй гэх хариуг хүлээж авлаа.
Өнөөдөр дэлхий дээр тархины хатингаршил гэх өвчнөөр олон арван онош тогтоогддог ч манай урд хөрш БНХАУ-д эдгэрч сэхсэн тохиолдлууд олон байгаад баяртай байна.
-БНХАУ-д эмчилгээнд ороход 3-н үе шаттай.
-Эмчилгээний хугацаа 6 удаа
-Зөвхөн эмчилгээнд 25 сая төгрөг
-Нийт зардал 35 сая төгрөг
Тиймээс ах дүү, анд найзууд болоод элэг нэгт Монгол түмэн минь тусламжийн гараа сунгаж ой таван сартай бяцхан хүүг минь аврахад дэмжлэг болохыг чин сэтгэлээсээ хүсч байна. Миний хүүгийн бяцхан тархийг хайраар тэтгэж, эрүүл болгож өгөөч!
Сайхан сэтгэлт та бүхний ариун цагаан буян бум түмээр арвижих болтугай!
Хүндэтгэсэн: Аав Т.Баярхүү
Ээж Г.Болортуяа
Утас: 91653333
Хандивын данс:
ТӨРИЙН БАНК 107400102321 Болортуяа
ХААН БАНК 5720469308 Болортуяа