Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар “Татварын багц хуулийн тухай” хуулийн эхний хэлэлцүүлгийг хийхээр байсан ч УИХ дахь АН-ын бүлэг уг асуудлаар гурав хоногийн завсарлага авах хүсэлт гаргажээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Татварын багц хуульд Үндсэн хуультай зөрчилдөж мэдэх заалт байгаа тул завсарлага авах саналтай байгаагаа хэлсэн юм.
Харин УИХ-ын дарга ээлжит бус чуулганы хугацаа богино гэж үзэж хэлэлцэх асуудалд гурван цагийн түр завсарлах хугацаа өглөө.
УИХ-ын даргаас өгсөн түр завсарлагын хугацаанд уг хуулийн Үндсэн хуультай зөрчилдөж мэдэх заалтуудын талаар Төсвийн байнгын хороо хуралдахаар болсон юм.