Өнөөдөр Дэлхий нийтээр аз жаргалын өдрийг тэмдэглэж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны хуралдаанаар хүн гэдэг амьтан сайн сайханд тэмүүлж, аз жаргалтай байхыг чиг мөрөөдлөө болгодог бодгаль учраас “Аз жаргалын өдөр” гэсэн баярын өдөртэй байх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргажээ.
Тиймээс жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрийг “Дэлхийн аз жаргалын өдөр” болгож улс орнууд зохих хэмжээнд боловсрол ба гэгээрүүлэх хөтөлбөрийг ашиглан тэмдэглэж байх зөвлөмжийг гаргасан байдаг.
Тэгвэл НҮБ-ын жил бүр нийтлэн гаргадаг Дэлхийн аз жаргалын тайлангийн 2019 оны товхимлыг өнөөдөр олон нийтэд танилцуулсан байна. Аз жаргалын үзүүлэлтийг тооцохдоо нэг хүнд ногдох ДНБ, нийгмийн дэмжлэг, урт наслалт, амьдралын сонголтоо хийх эрх чөлөө, өглөгч байдал, авилгалын үзүүлэлт гэсэн зургаан багц үзүүлэлтүүдэд үндэслэн гаргажээ.
Монгол Улс аз жаргалын үзүүлэлтээрээ өнгөрсөн онд 95 дугаарт жагсаж байсан бол энэ онд 12 улсыг ардаа орхин 83 дугаарт орсон байна.