Казакстан улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өчигдөр хугацаанаасаа өмнө Ерөнхийлөгчийн албан тушаалаас буухаа мэдэгдэж залгамжлагчаа тодруулсан. Харин өнөөдөр түүний орыг залгамжилсан Касым-Жомарт Токаев парламентын танхимуудын хамтарсан хуралдааны үеэр Ерөнхийлөгчийн тангараг өргөлөө.
Шинэхэн Ерөнхийлөгч тангараг өргөснийхөө дараа улсын нийслэлийг анхны Ерөнхийлөгчийн нэрээр “Нурсултан” болгон өөрчлөх санал гаргажээ.
Тэрээр “Манай үеийн агуу хүн, Казахстан улсын анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын нэрийг дараах байдлаар мөнхлөх шаардлагатай гэж үзэж байна. Манай нийслэл Ерөнхийлөгчийн нэрээр нэрлэгдэж, “Нурсултан” болох ёстой ” хэмээн мэдэгдсэн байна.
Нийслэлийн нэрээс гадна бүхий л мужуудын хотын төв гудамжуудыг Назарбаевын нэрэмжит болгох санал гаргаж, анхны ерөнхийлөгч үүрд “Елбасы-ард түмний эцэг” байх болно гэж цохон тэмдэглэжээ.