Шүүхийн шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын дарга бригадын генерал Ц.Амгаланбаяр өнөөдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа. Сүүлд Шүүхийн шийдвэр Гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Булган аймгийн Булган суманд байрлах хорих 439 дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж байсан хоригдлуудыг мод тээвэрлэх ажилд авч явах үед осол болж, нэг хүн нас барж, хоёр хүн бэртсэн билээ. Мөн урьдчилсан хорих 461-р ангид хоригдож байсан шүүгч амь насаа алдсан зэрэг хэрэг гарсан тул ийнхүү өөрийн хүсэлтээр хариуцлага хүлээж байгаа нь энэ аж.
Бригадын генерал Ц.Амгаланбаяр нь 2008-2012 онд Онцгой байдлын Ерөнхий газрын даргаар ажилласан бөгөөд 2016 оны есдүгээр сард ШШГЕГ-ын даргаар томилогдсон юм.