Дөнгөж сая Хуульзүйн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийлээ. Энэхүү мэдээллийн үеэр Дэд бүтцийн сайд С.Зориг агсаны хэрэгт холбогдуулан хоригдож байгаа хүмүүсийн талаар мэдээлэл өгсөн юм.
Ц.Нямдорж “С.Зоригийн амь нас хохирсон хэрэгтэй холбогдуулан эрүү шүүлт явагдсан. Бас хоёр тагнуулын ажилтан цагдан хоригдсон. Би тэр хоёр ялтантай очиж уулзсан. Шоронд 20-25 жилийн ялтай. Тэр эмэгтэйгтэй ч уулзсан. Өчигдөр эмнэлэгт хэвтүүлсэн. Миний чадах юм энэ. Цаашид эмнэлэгт хэвтүүлж байгаад гаргана гэж бодож байгаа.
Би ХЗДХ-ийн сайдын хувиар тэр гурван хүний ар гэрээс уучлал гуйж байна. Би уучлал гуйж байгаагүй хүн шүү. Ахиж монголын хуульчид эрүүдэн шүүх явдлыг системийн өөрчлөлт хийж өөрчлөх шаардлагатай юм байна. Би ийм аймшигт юм үзээгүй. Аймшигтай юм болоод байгаад мэдсэн учраас хэд хэдэн хэрэг үүсгэсэн” гэсэн юм.