“Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрэх танхимтай боллоо.
Ард иргэдэд газар хөдлөлтийн аюулыг биеэр мэдрэх, урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа зохион байгуулах тус танхим нь 3-12 валлын газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрэхээс гадна ашиглалтын аюулгүй байдлыг хангах тоног төхөөрөмжтэй юм.