Фэйсбүүк, Инстаграм, Ватсапп, Мессенжер дэлхий даяар доголдож компанийн нэр хүнд багагүй унасан билээ. Уг уналт Телеграм аппликейшн чатад ашигтайгаар эргэж, хэрэглэгчийн тоог 3 саяар нэмэгдүүлсэн байна.
Хэрэглэгчдийнхээ чатыг гуравдагч этгээдэд харуулахгүй байхаар нууцалдаг уг чат аппыг өнгөрсөн жил ОХУ-д хориглож байсан түүхтэй. Телеграм дээр бичсэн чат сервертээ хадгалагддаггүй ажээ. Телеграмын Гүйцэтгэх захирал Павел Дуров өөрийн Твиттер хуудаснаа “Өнгөрсөн 24 цагт манайд шинээр 3 сая хэрэглэгч бүртгүүлжээ.
Бид жинхэнээсээ аюулгүй байдлыг тань ханган ажилладаг” гэсэн утга бүхий жиргээг нийтэлсэн байна. Өнгөрсөн жилийн энэ үед Телеграм 200 сая идэвхтэй хэрэглэгчтэй байсан билээ.