Хүүг минь анх бөөрний хорт хавдартай гэсэн лабораторийн буруу шинжилгээний хариу гаргаснаас болж буруу онош тавигдаж улмаар буруу хими эмчилгээ, хагалгаа хийгдэж биеийн байдал нь ихэд хүндэрсэн юм.
Сүүлийн 3 сар бяцхан үрийнхээ амьдарлын төлөө зүтгэсний дүнд Мэдэрлийн эсийн хорт хавдар гэсэн зөв оношийг нь тогтоолгож чадсан
боловч зөвхөн гадаадад эмчлэгдэх боломжтой гэсэн хариуг аваад бид Тайланд, Турк, Солонгос, Тайвань зэрэг боломжтой газруудруу хүүгийнхээ эмчилгээний мэдээллийг илгээн холбоо тогтоож, хайсны дүнд Солонгос улсаас 400 сая воноор эмчлэх боломжтой гэсэн хариуг ирүүлээд байна.
Иймээс бид Маргад-Эрдэнэ хүүд минь туслаач ээ хэмээн элэг нэгт Монгол ахан дүүс та бүхнээсээ чин сэтгэлээсээ хүсч байна. Та бүхнийхээ сайхан сэтгэлийн дэмээр хүү минь эргэн хөл дээрээ босох болно оо. Баярлалаа.