Facebook арьс өнгөний үзлийг дэмжихгүй гэдгээ албан ёсоор илэрхийллээ гэж BBC мэдээллээ.
Шинэ Зеландын Крайстчөрч хотын исламын сүмүүдэд халдлага үйлдэгч өөрийн үйл хэргээ facebook хуудсаар шууд дамжуулан үзүүлсэн бөгөөд энэ хэргийн улмаас 50 хүн амь насаа алдсан хэрэг энэ сарын эхээр гарсан. Тэгвэл энэ үйлдлийг олон улсад хурцаар шүүмжилж, террорист, хэт даврагсдын контентод хатуу хяналт тавьж, хориглохыг олон нийтийн сүлжээнүүдээс шаардсан юм.
Хадлагатай холбоотой 1.5 сая бичлэг 24 цагийн хугацаанд нийтлэгдсэн бөгөөд тэр дор нь устгаж ажилласан гэдгээ facebook мэдэгдлээ. Өмнө нь жижиг үндэстэн, улс байгуулах, салан тусгаарлахтай холбоотой контентыг хүлээн зөвшөөрдөг байсан бол ирэх долоо хоногоос эхлэн facebook арьс өнгөний үзэл шингэсэн контентод хяналт тавьж, хориглох болсноо мэдэгдлээ.
Тухайлбал, “цагаан арьстан”, “АНУ-д цагаан арьстан амьдрах ёстой”, хэт даврагсад, үзэн ядагчдын пост, коммент … гэх мэт үгсийг олон нийтэд түгээхгүй гэнэ.