Өнгөрөгч сард Монголын Үндэсний бөхийн холбооноос бөхчүүдийг хаялцах барьц сонгохгүйгээр барилдах шийдвэрийг гаргасан билээ. Энэхүү шийдвэрийн хэрэгжилтийг дөрөв болон тавдугаар сарын барилдаануудад туршиж үзэхээр болсон байна.
Өмнө нь мөрдөгдөж байсан хаялцах барьц сонгох нь бөхийн хорхойтнуудыг хоёр талцуулдаг байсан юм. Жин ихтэй бөх хаялцах барьц сонгох цагийг хүлээн барилддаггүй нь монгол бөхийн уран барилдааныг үгүй болгосон хэмээн үзэгчид буруутгадаг. Өмнөх дүрмийн дагуу бол хоёр бөхийн барилдаан удааширсан тохиолдолд давхар шуудагдны барьцнаас барилдуулдаг. Хэрэв энэ барьцаас хаялцаагүй тохиолдолд хэнийх нь талаар барилдахыг шодож, давхар шуудагны барьц олгодог байсан юм.
Энэ сард МҮБХ-оос долоон барилдаан зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Эдгээр барилдаан ирэх ням гаригт Ардчилсан намын баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанаар эхлэх юм.