Монгол Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг өөрийн нь хүсэлтийн дагуу ажлаас нь чөлөөлсөн.
Үүнтэй холбогдуулан Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан өнөөдөр болж, Д.Ганзоригийг Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Д.Ганзориг нь одоо Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчээр ажилладаг.
Тэдний энэхүү саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлээд байгаа бөгөөд Ерөнхийлөгч зарлиг гарган батламжилдаг юм.