ЖДҮХС-аас өөрийн болон хамаарал бүхий компаниар дамжуулан зээл авсан, тэднийг зээл авахыг дэмжиж хүсэлт гаргасан УИХ-ын гишүүдийн нэрс шинэчилэгдлээ. Энэхүү шинэчлэгдсэн нэрсэд 49 гишүүний нэр байгааг УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийсэн юм.
Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Прокурорын газар, АТГ-аас гишүүдийг ЖДҮХС-аас иргэн, аж ахуйн нэгжийг зээл авахад ямар нэгэн байдлаар нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэн шалгаж байгаа аж.