”Оюутолгой” компаний ТУЗ-ийн гишүүн Д.Энхжаргалыг чөлөөлөх саналаа Засгийн газраас гаргасан байна.
Тэрбээр 2018 оны аравдугаар сараас компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж эхэлсэн бөгөөд хагас жилийн дараа ийнхүү чөлөөлөгдөх болжээ. Түүний оронд хэнийг томилох эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд чөлөөлөх болсон шалтгаан нь ч тодорхойгүй байгаа аж.
“Оюутолгой” ХК-ны 34 хувийг Монгол улсын Засгийн газар, 66 хувийг Канад улсын “Туркойз Хилл Ресурс” компани эзэмшиж байна.