Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын даргаар Д.Дамдинцэрэнг томилжээ.
ШШГЕГ-ын даргаар ажиллаж байсан, бригадын генерал Ц.Амгаланбаярыг өнгөрөгч долоо хоногт чөлөөлөх шийдвэр гарсан билээ. Түүнийг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэх мэдээлэл тарсан юм.
Шинэхэн дарга Д.Дамдинцэрэн нь эрхзүйч мэргэжилтэй, Хуульзүйн ухааны доктор. Өмнө нь Багануур дүүргийн 427 дугаар ангид төлөөлөгч, Тахир соёот, Авдрант, Ганц худагийн хорих ангиудад төлөөлөгч, дэд дарга, дарга зэрэг албан тушаалуудыг хашиж байсан.
ШШГЕГ-ын даргаар томилогдохын өмнө тус газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж байсан юм.