Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар Улсын филармонийн “Баян Монгол” чуулга үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан хөгжмийн зэмсгийг шинэчилэхэд зориулж 250 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргахаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн дагуу Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулгын удирдлагад Засгийн газрын тогтоолыг хүлээлгэн өгчээ.
“Баянмонгол” чуулгын хөгжмийн зэмсэгт 1990 оноос хойш шинэчлэл хийгдээгүй бөгөөд одоо хэрэглэж буй ихэнх хөгжмийн зэмсгүүд нь 1980 оны үед гадаадын хамтлаг чуулгуудын хэрэглэж байсан, анхан шатны сургалтад зориулсан хөгжмийн зэмсгүүдээс бүрддэг аж.
Шинэчлэлийн хүрээнд авах хөгжмийн зэмсэгүүд нь ямар ч оркестрын түвшинд тоглогдох боломжтойгоос гадна хөгжимчдийн эрүүл мэндэд учруулж болох сөрөг нөлөө багатай байхаар бүтээгдсэн байх юм байна.