Монгол улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Монголын багш нарын VII их хурал 4 дүгээр сарын 11, 12-нд Төрийн ордонд болно. Хурлаар Хууль эрх зүйн шинэчлэл, Сургалтын бодлого, Багшийн хөгжил, ёс зүй, Багшийн үнэлэмж гэсэн асуудлаар 47 мянга гаруй багшийг төлөөлж 800 багш чуулах аж.
Хуралд санал, сэтгэгдлээ хүргүүлэх багш нар
– Багшийн хөгжлийн ордны 402 тоотод биечлэн хүргэх
– Орон нутгаас сонгогдсон төлөөлөгчөөр дамжуулан өөрийн саналаа илгээх
– Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын www.itpd.mn хуудсаар онлайнаар илгээх боломжтой юм.