БНСУ дахь Монгол улсын Элчин сайдын яам тус улсад ажиллаж, амьдарч буй иргэддээ анхааруулга гаргажээ. Дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 19.00 цагаас Ганвөн мужийн Согчо хотын орчим болон Инжэ, Госэний ойролцоо хүчтэй салхи шуурганы улмаас ойн түймэр гарсан тул тус бүс нутагт оршин сууж буй иргэдэд анхааруулга гаргажээ. Одоогоор түймрийн улмаас БНСУ-ын нэг иргэн амь насаа алдаж, 11 хүн гэмтэж, 250 га газар шатсан байна. Тус бүсээс 3100 гаруй иргэнийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авчээ.
Иймээс иргэдэд БНСУ-ын Цагдаа, Онцгой байдлын газраас өгч буй заавар, чиглэлийн дагуу нэн тэргүүнд түр орогнох байранд нуух, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна. Яаралтай тохиолдол гарвал ЭСЯ-ны 02-794-3464, 010-9605-9798, 010-5307-7220 дугаарын утсанд холбогдоно уу.