Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, орлогч прокурор Г.Эрдэнэбат нарыг үүрэгт ажлаас нь огцруулсан. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн зүгээс Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох саналыг зөвшилцөхөөр УИХ-д хүргүүллээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг тус тус үндэслэн:
Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр “Зөвшилцөх тухай” албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүллээ.