Өнгөрөгч гуравдугаар сарын худалдан авалтын НӨАТ-ын урамшуулалын тохирол маргааш (4.14) явагдана. Иймд иргэд та бүхэн 2019 оны гуравдугаар сарын 1-31-ний өдрүүдэд хийсэн худалдан авалтынхаа баримтыг дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 23:59 цагаас өмнө бүртгүүлээрэй.
Энэ удаагийн НӨАТ-ын сугалааны супер шагналын хэмжээ 70 сая төгрөг байх бөгөөд тохирлыг маргааш “Боловсрол” телевизээр шууд дамжуулна.