Өчигдөр НӨАТ-ын урамшууллын 2019 оны гуравдугаар сард худалдан авсан бүтээгдэхүүний сугалааны тохирол явагдаж азтаныг тодрууллаа. Энэ удаагийн тохиролд 25,943,868 баримт хамрагдсанаас: 50 сая төгрөгийн 1, 10 сая төгрөгийн 1, 5 сая төгрөгийн 25, 1 сая төгрөгийн 206, 100 мянган төгрөгийн 2326, 30 мянган төгрөгийн 23507 баримт тохиролд таарч, нийт 26,066 иргэн азтан боллоо.
Сугалаанд хамгийн бага буюу сүүлийн гурван орон таарсан хэрэглэгчид 30,000 төгрөг хожих бол дөрвөн орон таарсан хэрэглэгчид шууд 100,000 төгрөг хожих эрх авна. Хэрэв таван орон таарвал 1.0 сая, зургаан орон 5.0 сая, долоон орон 10.0 сая, найман орон таарвал 50.0 сая төгрөг хожих юм.