УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн зүгээс Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх саналыг УИХ-ын даргад өргөн барилаа.
Тэрбээр уг албан бичигтээ “Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэж заасныг Монголбанкны удирдлага ханган ажиллаж чадахгүй байгаа болон түүнийг энэхүү ажлыг хүлээн авсан цаг үеэс ам.доллартай харьцах төгрөгийн ханш суларч байгааг дурьджээ. Үүнээс гадна нийслэлийн хэмжээнд инфляци хоёр оронтой тоонд хүрэх дөхөж байгаа гэх мэт хэд хэдэн асуудалд үндэслэн энэхүү саналыг гаргажээ.