Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 23-28-нд БНХАУ-ын Шиань хотод зохион байгуулагдана. Чөлөөт бөхөөр дэлхийд тэргүүлэгч гүрэн, бөхийн орон Ираны шигшээ баг урд хөршид хүч үзэх бүрэлдэхүүнээ зарлалаа. Исламын орноос ДАШТ-ий хошой алт, хүрэл медальт, Азийн наадмын гурав, Азийн хошой аварга Реза Яздани (97 кг), ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга Алиреза Карими (92 кг), Азийн АШТ-ий нэг алт, хошой мөнгөн медальт Бехнам Эхсанпур (65 кг), 2017 оны Азийн аварга Ядоллах Мохеби (125), Азийн наадам болон Азийн АШТ-ий хүрэл медальт Реза Атри (57 кг), 23 хүртэлх насны дэлхийн аварга Камран Гасемпур (86 кг), өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны ДАШТ-ий медальт Юнас Эмамичогай (70 кг) гээд нэлээд хүчирхэг багаа Шианьд илгээхээр болжээ.
Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо