Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо Жюү жицүгийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилсээр байна. Арван нэг дэх удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 100 гаруй орны тамирчид хүч сорьж байгаа юм.
Тэмцээн эхний өдрөө өсвөрийн тамирчдаар эхэллээ. Энэ өдөр охидын 22 кг-ын жинд З.Цэлмүүнээ хүрэл медаль хүртэж монголын багийн медалийн салхийг хагалсан. Харин хөвгүүдийн 30 кг-ын жинд Б.Есүхэй мөнгөн медаль хүртсэн юм. Тэмцээний эхний өдөр Монголоос гадна АНЭУ, Иран, Польш, Узбекстан, Казахстан улсууд медаль хүртэж чаджээ.
Энэ удаагийн Дэлхийн аваргын тэмцээнд манай улсаас нийт 55 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байгаа бөгөөд өнөөдрөөс насанд хүрэгчдийн ангилалын барилдаан эхэлнэ. Тэмцээн энэ сарын 26-ны өдөр өндөрлөх аж.