Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт энэ долоо хоногт буюу 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар товлогдсон билээ. Үүний хүрээнд нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ долоо хоногийн пүрэв гарийн ажлын цагийг 10.00-19.00 цаг хүртэл байхаар тогтжээ.