Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотод үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд Монгол улсын баг 18 боксчиноо илгээснээс найман боксчин хүрэл медалийн төлөө тоглох эрхээ авчээ. Өнөөдрөөс медалийн төлөөх тоглолтууд эхэлж байгаа бөгөөд манай эхний боксчин хүрэл медалийн болзлоо хангалаа.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд тоглож байгаа Б.Мөнгөнсаран эзэн орны боксчин Р.Сикадоныг 3:2-оор ялж хүрэл медалийн болзлыг хангасан байна. Тэрээр мөнгөн медалийн төлөө маргааш ДАШТ-ий алт, мөнгөн медальт Габустотой тулалдана.
Мөн ДАШТ-ий хүрэл медальт М.Нандинцэцэг, Азийн наадмын аварга Э.Цэндбаатар тэргүүтэй боксчид медалийн төлөөх эхний тулаанаа мөн өнөөдөр хийх гэж байна. Тэдний тоглолтууд Улаанбаатарын цагаар 15:00 цагаас эхэлнэ.
Харин эрчүүдийн хувьд 56 кг-ын жинд Х.Энх-Амар Тайваний По Ейг, 64 кг-ын жинд Б.Чинзориг Энэтхэгийн Т.Рохит, 81 кг-ын жинд Н.Шинэбаяр Тайландын А.Тонгкраток нарыг хожиж, хүрэл медалийн төлөө тоглох эрхээ авчээ.
• 60 кг Азийн наадмын аварга Э.Цэндбаатар – Иорданы А.Ахматбоули
• 75-кг Д.Давааням – Ираны М.Сейдшахин
• 91 кг С.Эрдэнэбаяр – БНСУ-ын Ким Хюн Кью
• 51 кг Лутсайханы Алтанцэцэг – Вьетнамы Нгуен Ти Там
• 54 кг ДАШТ-ий хүрэл медальт М.Нандинцэцэг – Японы Хамамото Саяа
• 60 кг М.Намуун – Узбекстаны Р.Кодирова
• 64 кг У.Шинэцэцэг – БНХАУ-ын Дан Доу
• 75 кг М.Мягмаржаргал – БНСУ-ын Сүн Сү Жинтэй хүрэл медалийн төлөө тоглоно.