Ази тивийн аварга шалгаруулах Чөлөөт бөхийн 2019 оны насанд хүрэгчдийн тэмцээн БНХАУ-ын Си Ань хотноо үргэлжилсээр байна.
Үдээс өмнө эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жин тус бүрийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо. Эдгээр жинд монгол улсыг төлөөлж таван бөх барилдснаас хоёр нь хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болжээ.
Тэмцээний 57 кг-ын жинд барилдаж буй ДАШТ-ий алт, мөнгөн медальт МУГТ Сүхээгийн Цэрэнчимэд, 65 кг-ийн жингийн Ази тивийн АШТ-ий хүрэл медальт ОУХМ Зоригтын Болортунгалаг нар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон байна.
Харин 53 кг-ийн жингийн Б.Энхцэцэг эзэн орны Пан Киануд, 62 кг-ийн жингийн Э.Гантуяа БНХАУ-ын Пей Шинруд, 72 кг-ийн жингийн Г.Ариунжаргал Узбекистаны Нилуфар Гадаева нарт тус тус ялагдаж тэмцээнээ өндөрлөсөн аж.
Жингийн шигшээ барилдаанууд 18.00 цагаас эхлэх хуваарьтай.